:

Танилцуулга

02:42 Posted In Edit This 1 Comment »
МОНЭС-ын Уриа:

Эмэгтэйчүүдийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нь нийгэмд хувь нэмэр оруулж байна гэдэгт итгэдэг.

МОНЭС-ын Хэтийн Зорилго:

Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын бүхий л салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоо бүхий хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан, иргэний нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

МОНЭС-ын Эрхэм Зорилго:

Монголын эмэгтэйчүүдийн төлөө нөөц баялагийг хуримтлуулж санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

МОНЭС-ын Зорилтууд:

*
Дотоод гадаадын эх үүсвэрээс мөнгөн сан бүрдүүлэх
*
Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага /ЭТББ/, бүлгүүдэд тэтгэлэг олгох
*
Бусдыг хайрлах, тэтгэн туслах ФИЛАНТРОПИ үзэл хандлагыг түгээн дэлгэрүүлж, олон нийтийг төлөвшүүлэх

МОНЭС-ын Үнэт зүйлс:

*
Эмэгтэйчүүд хүч чадалтай гэдэгт итгэдэг
*
Эмэгтэйчүүд нэгдсэнээр амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг
*
Эмэгтэйчүүдийн тэгш оролцоотой нийгэм тогтвортой хөгжинө гэдэгт итгэдэг
*
Эмэгтэйчүүд нийгмийг өөрчилж чадна гэдэгт итгэдэг
*
Ил тод, шударга ёсонд итгэдэг
*
Хүн бүхэн бусдын сайн сайхны төлөө ХАНДИВЛАГЧ гэдэгт итгэдэг

ОУ-ын гишүүнчлэл буюу ОУ-ын сүлжээ:

МОНЭС үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн дараахи Олон улсын Сүлжээний гишүүн байгууллага болоод байна.

*
ОУ-ын Эмэгтэйчүүдийн сангуудын Сүлжээ /INWF/
*
Америк дахь Эмэгтэйчүүдийн Сангуудын Сүлжээ /WFN/
*
Азийн Эмэгтэчүүдийн Сангуудын Сүлжээ /AWFN/
*
Хил хязгааргүй санхүүжилт олгогчдын Сүлжээ /GWOB/
*
Хөгжлийн төлөө Эмэгтэйчүүдийн Олон Улсын Холбоо /AWID/
*
Хүний эрхийн сангуудын Сүлжээ /HRFN/


Дэлгэрэнгүй...